
Дэлхийн цувралд нийт 60 оролцсон бөгөөд “Улаанбаатар Амазонс”-ын бүсгүйчүүд топ-10 багийн нэг болсноороо энэ сарын 13, 14-нд Хятадын Шанхай хотод болох финалын тоглолтод оролцох эрхтэй болжээ. Шанхайн финалд Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Монгол, Азербайжаны багууд өрсөлдөх юм.“Улаанбаатар Амазонс”-ынхон дэлхийн цувралд оролцохдоо хоёр удаа гурав, нэг удаа дөрөв, гурван удаа долоодугаар байрт шалгарсан амжилттай байна.